Saturday, September 10, 2011

Ennio Morricone - Playing Love (Legend of 1900 OST) гайхалтай

Италийн алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone -ы Playing Love нэртэй уран бүтээлийг маш олон хүн Домогт 1900 киноны дуу гэдгээр нь мэддэг. Киноны хувьд гэвэл үнэхээр тасархай гэдгийг надаар хэлүүлэлтгүй та нар мэдэх биз. Гэхдээ ямар ч сайн киног хөгжимгүйгээр төсөөлөөд үзээрэй. Ennio Morricone энэхүү аязаараа хамгийн олон шагнал хүртсэн гэдэг. Энэ аяыг сонсохоор кинон дээр гол дүрийн залуу бүсгүйг цонхоор анх хараад аяаа шууд тоглож байгаа нь шууд л төсөөлөгддөг. Ёстой л үггүйгээр "Би чамд хайртай" гээд хэлчих шиг л санагддаг :) Киноны хэсгийг үзэх бол энд дар.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.