Sunday, September 11, 2011

Х.Болор-Эрдэнэ *Зүрхэнд үйлдвэрлэв* - БОЛЗОО (өгүүллэг)

Зохиолч Х.Болор-Эрдэнэ нь орчин цагийн Монголын утга зохиолд сэтгэлгээний хэмээх тодотголтой цоо шинэ уран зохиолыг бий болгож, реалист уран зохиолыг олон арван жил уншиж ирсэн Монголын уншигчдын сэтгэлгээний цар хүрээнд хувьсгал хийж чадсан нэгэн. Түүний зохиосон шүлгүүд нь Монголын урлагийн салбарт ч нилээн амжилт олсон нь, “Охин минь битгий уйль”, “Ээждээ би хайртай”, “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу зэрэг бүтээлүүд гэрчилнэ. Ингээд Түүний 2004 онд гарсан "Зүрхэнд үйлдвэрлэв" номоос "Болзоо" хэмээх өгүүллэгийг хүргэж байна. Үнэхээр шинэлэг, өвөрмөц, сайхан өөр хэлэх үг алга. :)

Болзоо
Гэнэт цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Яарах хэрэгтэй. Яарья. Хоцорч магадгүй. Хувцаслая гэтэл хувцас олдохгүй. Яарах л хэрэгтэй. Яарья. Яг л саадтай харайлт хийх гэж байгаа морь шиг түгших хэрнээ яарах. Гэрт нэг л бүрэнхий. Гэвч яарах хэрэгтэй. Би болзсон. Өдөр бүр хүчтэй санагдах болсон тэр зэвүүн төрхтэй залуутай болзсон. Болзоо. Хуучирсан жинс, хорссон харц. Юу нь тэгтлээ намайг татаад байгааг мэдэхгүй. Хаанаас ч юм нэг онцгүй даашинз олж өмсөөд болзоондоо явав. Уйтгартай урт саарал гудамж. Хүмүүс, байшин. “Ямар дуусдаггүй урт гудамж вэ?” Яарна. Бүдэрнэ. Дахиад л гудамжны эхэнд ирлээ. Дахиад л гүйлээ. Болзсон цаг бараг өнгөрчихөж. Тэр хүлээх дургүй. “Далавчтай ч болоосой”. Цааш гүйв. Тэгсээр барааны газарт өнөөх модон сандал. Тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Бүрэлзэнэ. Бүр ойртоно. Яг тэнд, яг тийм залуутай болзохсон гэсэн багын мөрөөдөл урд хойно минь орон жирэлзэнэ. Дурласан залуу ирчихэж. Зөвхөн л дурласан. Тамхи татан ууртайгаар нааш цааш холхино. Холгүйхэн гудамжны эхэнд би түүнрүү очиж явна. Тэр хүлээх дургүй. “Түр хүлээгээч! Ганцхан минут. Би очиж явна”. Гэнэт тэр тамхиа шидээд огцом эргэн цааш алхав. Дурласан залуу. Хуучирсан жинс. Хорссон харц. Би хашгирлаа. Гүйлээ. “Хүлээгээч дээ, тэр ээ!” Тэр цаашилна. Хэзээ ч эргэж хардаггүй хүн. Тэгсээр ямар нэг булан тойрон алга болов. Өмнөхөн талд өнөөх л модон сандал, тэврэлдсэн хосын чулуун хөшөө. Энд хоёр эрэгтэй хүнийг дүрсэлжээ. “Шал тэнэг юм. Урьд нь яагаад анзаараагүй юм бол?” Унтарч амжаагүй тамхины иш. Утаанд нь гараа ээхийг тэсгэлгүй хүсэв. Хажууд нь өнөөх л модон сандал. Тэврэлдсэн хосын ой гутам хөшөө. “Тэр дахин ирэхгүй”. Хорссон харц. Хуучирсан жинс. Улам зэвүүн. Улам дотно. Шаралхуу нулимс урсах эсэхээ шийдэж ядсангүй. Сая л хөл нүцгэнээ анзаарав. Тийм ч ичмээр биш байлаа.
Хаа нэгтээгээс эмэгтэй хүн нэрээр минь дуудна. Ээжийн цангинасан хоолой. “Чи босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Болзсон цагт хэдхэн минут дутуу. Тэр хүлээх дургүй. “Ээж ээ, миний гутал хаана байна?” Ээж чимээгүй. Харанхуй тасалгаа. Ганц төмөр ор. Тэнд би ганцаараа. “Ээж саяхан л намайг дуудсан юмсан. Юу болоод байнаа?” Зовиуртай ганцаардал.
Хаа нэгтээгээс намайг дахин дуудаж, гараас минь хүчтэй дугтарлаа. “Ээж ээ, босохгүй юм уу?” Босоод цагаа харав. Өгөршиж үрчийсэн хөгшин гарт цаг алга. Цаг зүүх ч эрхгүй болтлоо өтөлсөн хатингар эмгэн болзоондоо яарна. “Ээж нь босмооргүй байна.”

9 comments:

Anonymous said...

ыsain oilgosongui nairagchid l oilgodgim shg bna my IQ hursengui horrson harts huuchirsan keyboard bi oilgosongui :D

Anonymous said...

нэг эмээ л зүүдлж байгаамуу да сэтгэлгээ нь залуугаараа тэгээд зүүднийхээ болзоонд яарад босохыг хүсэхгүй байгамуу

O_x said...

хөрсөн харц хуучирсан keyboar гэж мэгээд бас бичүүл бичих нь хөөөш хэхэ

энэ бол inception гэж мэгээд лол. ийм зүйл тохиолдож байсангүй гэж үү кк

Happy said...

Saihan ugvvlleg bn.Hugshirsun ch setgel dotroo vrgelj l zaluugaaraa...Ene ugvvlleg tsag hugatsaa ungurch bga met bolowch harin chi ungurch alga boldog gej l heleh gesen ym shig sanagdlaa. Ih sonirholtoi ym

O_x said...

ТХх бичсэн хэв маяг. Утга агуулга гээд л бүгд таалагддаг. :D

Keeper said...

сонирхолтой бичих юмаа.

munhuu_999 said...

oguulber n neg neg ugtei sonin hev mayagtai yumaa...

NYamka Lorry said...

ene emgen chn odoo heden onii hun bold jeans-tei zaluu zuudleed bn.Chugants chn

NYamka Lorry said...

ene emgen chn odoo heden onii hun bold jeans-tei zaluu zuudleed bn.Chugants chn

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.