Wednesday, September 21, 2011

Б.Галсансүх *Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө*

Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа. 
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа. 
Алтан дэлхийг хаая гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга. 
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа 
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ 
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй. 
Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ. 
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ. 
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй 
Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ 
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

2 comments:

Anonymous said...

Маркиз де Сад л баймаар юм! Яагаад Рад гэж зурган дээрээ бичээв Садыг мэдэхгуй чи? Содомын 120 одор, садизм гэж сонсоогуй чи?

O_x said...

Өө өршөөж хайрла. Уг нь сад гэж бичих гэж байгаа царай нь тэр л дээ. Гэхдээ миний буруу бус фонтны буруу энэ фонт Р болон С үсэгнүүд солигдсон байдаг юм. Гэхдээ хянаж хараагүй миний л буруу юмдаа.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.