Wednesday, August 24, 2011

***UK GARAGE*** гэх хөгжим ихэд таалагдаж байх чинь :)

UK Garage буюу UKG нь Electronic Dance Music -н нэгэн төрөл бөгөөд 1990 оны эхэн үеэр UK үүссэн бололтой. Энэхүү урсгал нь House хөгжмөөс эхтэй бөгөөд цаашдын чиг хандлагыг Garage хөгжим тодорхойлох бололтой. Garage хөгжим нь өөртөө олон том урсгалуудыг агуулж байдаг нь Dubstep, Bassline, UK Funky, Grime зэрэг болно. За тэгээд дэлгэрэнгүйг эндээс авна биз. Энэ хөгжмийг илүү надад мэдрүүлж хүргэсэн нь Lunova Labs -н бүтээлүүд юм шиг санагдлаа.

LUNOVA LABS & TREY - Translation by Lunova Labs
Энэ Translation надад хамгийн их таалагдаж байгаа нь. Зүгээр л шинэ мэдрэмж төрүүлсэн гэх үү дээ. Dub д дуртай хүмүүст ч гэсэн таалагдна байх гэж бодож байна. Хар үгээр хэлбэл надад Dub, Chillout 2-г нийлүүлчихсэн юм шиг тийм санагдлаа. Эрс тэс 2 шүү дээ хэхэ.
LUNOVA LABS & ILYAS NIEBUR - The Brave One by Lunova Labs
LUNOVA LABS - Faces of Rage by Lunova Labs

дуунуудын хувьд татах боломжтой байх шиг байна. Player дээр байгаа жижкээн хар суман дээр дараад Download гээд татна. Одоо ч бараг мэдэж байгаа байлгүйдээ :)

1 comment:

Lunova Labs said...

Love this! I am Lunova Labs! I would love to know what this page says, I only read english! Please email me @ Lunova.labs@gmail.com to translate this page for me! =]

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.