Friday, August 12, 2011

Шинэ **Twitter Analytic Tool** хэн нэгнийг дагахыг чинь танд шийдэж өгнө

Twtrland бол хэн нэгний жиргээнүүдийг дэлгэрэнгүйгээр, нарийвчлан эмхэтгэж танд хэн нэгнийг дагах уу байх уу гэх асуудлыг төвөггүйхэн шийдчихдэг үйлчилгээ юм.
Үүний тусламжтайгаар та өөрийнхөө жиргээнд дүгнэлт хийх боломжтой юм.


Зурган дээр дараад сайтруу орж болно
Жишээ нь: Таны хамгийн алдартай жиргээнүүд, энгийн жиргээнүүд, зурагнууд, линкүүд /холбоос/, давтаж жиргэсэн жиргээнүүд болон өдөрт дунджаар хэдэн удаа жиргэдэг, хэр их RT давтаж жиргэдэг, хэр их Reply хийдэг гэх мэт ер нь таныг маш дэлгэрэнгүйгээр шинжилнэдээ.
Ганц өөртөө ч биш хэний ч Acc -г харж мэдээллүүддийг авч болно.

Твиттер дээр хэн нэгэн хүнийг дагадаг. Гэтэл тэрхүү хүн маань хэдэн хоногийн дараа спамаар булаад та буруу хүнээ дагасанаа мэддэг. Гэхдээ энэ нь таны буруу биш бид ихэвчлэн хэн нэгнийг дагахдаа сүүлийн 10-20 жиргээг нь уншаад, Аватарыг нь хараад, тайлбарыг нь уншаад л дагах эсэхээ шийдчихдэг. Харин Twtrland  танд тэр хүнийг маш нарийн дэлгэрэнгүй танилцуулах тул та сонголтоо зөв хийж чадна гэж найдаж байна.

Дагаад дагуулаад жиргээд байждээ! ;)
Өө нээрээ намайг дагвал дагаарай @Budagchin

2 comments:

Narangargal said...

Давгүй л юм тиймээ. Хэргэж үзидаа.

O_x said...

Narangargal: Харин тийм их давгүй эд таалагдана гэж итгэж байна

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.