Monday, August 29, 2011

***Dubstep*** хэмнэл ийм гоё :)

Dub remix -үүд нэг сонсоод үзэхэд харамсахгүй шүү. Ердөөсөө л тасарчихаж :P нээрээ л Dubstep -г сонсож мэдрэхэд ямар ч дүрэм хэрэггүй. Аан тийн dub сонирхож байгаа бол энд нэг дажгүй сайт байна. Soundcloud тоглуулагчтай болхоор үнэхээр дажгүй юм билээ TopDub.

Katy Perry - E.T. (Noisia Remix) by NOISIA

Sigur Ros - Sæglópur (ENiGMA Dubz Remix) by ENiGMA Dubz

Oblivious - Eggchan (Gamma Audio) by Eggchan

Ellie Goulding - Starry Eyed (Minnesota Remix) by Thissongissick.com

4 comments:

Keeper said...

Starry eyed хамгийн их таалагдлаа. Яагаад Dub гэж? House, Techno эдртэй адил нэгэн шинэ урсгал юмуу?

O_x said...

Хмм надаа энэ хэд надаа хамгийн их таалагдсан нь. Ер нь Ellie Goulding дуунууд тасархай тэ. хэхэ. Яагад дааб гоё гэхлээр зүгээр л бид House олон жил сонссон уйдсан. Тэгээд Даав шинэлэг санагдаад дуртай байх. Electronic хөгжмийн нэг урсгал төрөл. House -с бол шаал өөр

асо said...

Dub Step нь Electronic Dance хөгжмийн нэгэн урсгал юм. Энэхүү урсгал нь Английн Өмнөд хэсгээс гаралтай тэндээс л үүссэн гэдэг. Гэхдээ бас Герман болон Францийн electro хөгжимийн онцлог маш их түлхэц болж өгсөн гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй.

1998 оноос DubStep урсгал нь дэлхийн хөгжмийн ертөнцөд маш их хүчээ авч байсан боловч монголд одоо болтол сайн мэдэх хүн тун ховорхон юм. Сүүлийн жилүүдэд монголд Electronic Dance их дэлгэрч эхэлсэн нь энэ төрлийн хөгжимийн соёл сайн нэвтэрч эхэлж байна гэж ойлгож болох юм. Нөгөө Тиктоник бүжиг гэж охид хөвгүүдгүй хэсэг далдайцгааж байсан саяхан.

DubStep -ийн онцлог болон бүтцийн тухайд хүргэе. Өөө тэгсэн энэ нь баахан електроник этр техникийн хэлүүдийг яаж хүргэхээ мэдэхгүй байгаа учир шууд монголчлон хүргэе.

DubStep нь 138-142 Тэмпо хэмнэл буюу минутад 138-142 цохилтын хэмнэлтэй байдаг бөгөөд өнгө нотны тогтворгүй хөдөлгөөнөөр илэрхийлэгдэх аялгуунаас бүрднэ.

Энэ нь жинхэнэ элэктрон ропод эсвэл маш том үйлдвэрийн машиныг санагдуулам сонсогдох байдалтай.

Энэ хөгжмийн онцлогийг илэрхийлэх зүйл нь бөмбөрийн хэмнэл хэмжээ нь энгийн нэг Dance Trance -ийн нэг хэвийн давтамжтай адил биш маш олон хувирч өөрчлөгдөн түүнийхээ дагуу Нам дор дугаралт Bass- ийг удирдах мэт зохион байгуулалттай байдаг. Харин Bass-ийн хувьд царгисан мэт дуугаралттай байх нь энэ хөгжимийн гол үзүүлэлтийн нэг хэсэг нь бөгөөд Wobble Bass гэж нэрлэгддэг. Үүний аялгуу нь таахын аргагүй тогтворгүй нотны зохион байгуулалттай байдаг нь Dub Step -ийг хамгийн онцгой болгож чаддаг юм байна.

source: http://voice.gblog.mn

O_x said...

Хмм үнэхээр баярлалаа сайхан дэлгэрэнгүй тайлбар хийсэнд. Өнөөдрийн хөгжмийн урсгал энэ талруу чиглээд байх шиг санагдана. Ямар нэг дуу гарна. Сайн дууны миксүүд ч ар араасаа гарна үзүүлэлт чансааг харахад Dubstep миксүүд хамгийн өндөр нь харагддаг. Тасархай ч болсон байдаг.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.