Tuesday, August 30, 2011

***Алиалагчийн нулимс***


Дугуй хэлбэртэй тайзыг тойрон үзэгчид сууна. Энэ бол алиалагчийн ажлын талбар... тэр долоо хоногт хоёр, удаа заримдаа гурван удаа энэ тайзан гардаг.

Тэр нүүрээрээ дүүрэн инээж байгаа том ам, өөрт нь томдсон гэмээр хоёр нүд, улаан хацартайгаар будаж гарна... Түүний жинхэнэ царайг бараг хүмүүс мэдэхгүй байх. Тэр энэ будсан царайтайгаар удаан амьдарчээ... тэр үзэгчдийг инээлгэх ажилтай...үзэгчдийн инээд түүний ажлын үр дүн байдаг...тайзан дээр мөлхөж, гүйж, толгойгоороо газар унаж, нохойд хөөгдөж, толгой дээрээ мод унагаж, гар дээрээ явж байж бусдыг инээлгэдэг...энэ бол түүний ажил...


Өнөөдөр тэр бусдыг инээлгэх тэнхэл, хүсэл, чадал, сэтгэл байсангүй. Яагаад гэвэл түүний сэтгэл шаналал, гунигаар дүүрэн байлаа. Гэхдээ тэр ажлаа хийх ёстой, тайзан дээр гарах ёстой, бусдыг инээлгэх ёстой...

Тайзан дээр гарлаа...хурц гэрэл, тайзан дээр гарангуут инээх хүмүүсийн чимээ...яагаад ч юм тэр зүгээр л тайзан дээр гарахад л хүмүүс инээдэг болжээ. Тэр уул нь бусдыг инээхээр баярладаг. Энэ удаа тэр баярласангүй... харин ч бүр өөрийг нь тавлаж байгаа юм шиг санагдаж байлаа.

Хүмүүс түүнийг зовж шаналж байхад нь ч хөөрч байрлаж байхад нь ч инээдэг. Үүнд дассан гэхдээ... Яагаад намайг хэн ч тайтгаруулдаггүй юм бэ? Яагаад намайг хэн ч инээлгэдэггүй юм? Миний энэ инээж байгаа нүүр царай будаг гэдгийг мэддэггүй юм бол уу? эсвэл би зөвхөн бусдыг инээлгэх л ёстой, өөр юунд ч шаналж, зовдоггүй машин юм уу? гэх мэтийн асуултууд толгойд нь эргэлдэж байлаа.

Тэр уурласандаа юу, бачимдсандаа юу маш чанга хашхирлаа. Хүмүүсийн инээд намжсангүй харин ч улам ихэслээ. Тэр хашхираад гүйлээ...тайз тойроод гүйгээд л байлаа...тэгээд сөхөрч суугаад уйллаа...орь дуу тавин чангаар, үнэнээсээ уйллаа.

Хүмүүс түүнийг шоолон инээсээр...

Түүний амьдралд ...  энэ тайзан дээр үнэн юм гэж байхаа больжээ...үгүй үнэн зүйлийг хүмүүс ойлгохоо больсон ч юм уу? тайзан дээр түүний шаналан зовох нь хүртэл бусдыг инээлгэхийн тулд байдаг...тэр үүнийг хүмүүсийн инээдээс мэдлээ. Хүмүүс энэ инээднийхээ мөнгөө төлсөн. Энэ тэдний буруу биш ээ...

Цас орлоо...гэхдээ энэ цас бас хуурамч хөөс... Хайлдаггүй, хайрдаггүй зүгээр л хөөс.

Гадаа зун болж байвал энд өвөл болдог, гадаа өвөл болж байвал энд зун болдог. Энэ бол тайз шүү дээ.
Тэр цагаан цасан дээр сөхрөн суугаад уйлсаар л...хүмүүс залхаж байгаа бололтой...түүнийг уйлахаас өөр зүйл хийхгүй байгаад...
Одоо удахгүй түүний хамтрагч гарч ирээд цаасан буугаар түүнийг буудаж ална...
Би үхмээр байна...хурдхан...намайг буудаач...

Хүмүүсийн инээд баяртай...



Энэ өгүүллэгийг уншиж байхад миний нүдэнд бүгд л яг төсөөлөгдөж харагдаж байсан. Тэгээд бодож байгаад дуутай шуутай уншвал илүү мэдрэмж төрөх байх гээд энэ дууг орууллаа. Яг өгүүллэгийг уншаад дуусахад л ая бараг дууснадаа. Хэрвээ өгүүллэг жүжиг байгаад надад ард дуу тавих эрх байсан бол яг энэ аяыг л тавих байсан байх :P. Би лав уншиж дуусаад богинохон жүжиг үзсэн юм шиг боллоо.

4 comments:

G said...

Ая дээр нь байсан бол хамт сонсох байлаа. :D

O_x said...

хэхэ тэгүүл дээр нь тавьчихъя. Гүүэ дээр нь тавьчихаар онцгүй харагдуулаад байгаамаа кк. Гэхдээ уншчихаад нахиад аятай нь нэг үзээрэй харагдаж байналээшт :P

nyamka said...

unshsinii daraa duu g tawi ntr utgtai shas ehled duugiin tawih sanal n helku zlzl

O_x said...

ХАха заавал дуутай унших албагүйштээ. Юундаа бухимдсын :P зүгээр л санал болгож байхад :))

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.