Tuesday, July 19, 2011

Youtube -н шинэ өнгө төрх **Cosmic Panda**

Тоо томшгүй олон видёо байрлах алдартай сошиал медиа сайтуудын нэг бол яах аргагүй Youtube билээ. Гэхдээ яагад ч юм тэд өөрсдийн дизайндаа нэг их анхаарал хандуулаад байдаггүй. Бодвол тэрнээс илүү чухал ажлууд тэдэнд их байдаг биз. Харин тэд ойрын үед олон төрлийн гайхалтай загвар дизайнуудыг туршиж үзэж байгаа бөгөөд сүүлд гаргасан нэгэн дизайн
нь Youtube Cosmic Panda. Миний бодлоор энэ бол яг л Youtube-д тохирсон төгс дизайн гэж бодож байна. Танд ч заавал таалагдана. Линк дээр дарж ороод youtube -н шинэ нүүр царайг туршаад үзээрэй.

Playlist болон бичлэг үзэх хэсгийн шинэлэг дизайн
Нүүрны дизайнд нилээд өөрчлөлт орсон болон өөрийн Channel /сувгаа/ өөрчилж янзлахад зориулагдсан багажуудыг илүү сайжруулсан.
Бичлэг үзэж байхдаа өөр суваг болон видео сонирхож болдог болсон. (Зөвхөн Google Chrome)

За тэгээд шинэ, дэгжин youtube -г мэдэрцгээе!

Хэрвээ шинэ загварт танд таалагдахгүй эсвэл нэг л дасаж өгөхгүй байвал буцаад хуучинаар хэрэглэх боломжтой.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.