Wednesday, July 13, 2011

Чи намайг єнгєт гэв vv? *So funny*

Энэ дэлхий дээр төрөхөд хар байлаа би
Эгэл хорвоо дээр өсөхдөө хар байлаа би
Наранд биеэ шарахад хар л байлаа би
Намайг хүн цочоосон ч хар л байлаа би
Өвдөж зовоод ... хэвтэхэд хар л байлаа би
Өтөл болоод үхэхэд хар л хэвээр байх болно

Цагаан арьстан найз чи
Цаг нь болоод төрөхөд ягаан байлаа
Нарт хорвоод өсөхдөө цагаан болох
Наранд биеэ шарахдаа улаан болох

Айж ичих үедээ шар болчих юм
Амиа тавиад өвдөхдөө цэнхэр болчих юм
Даарч хөрөөд чичрэхдээ ногоон болчих юм
Дайрлага дайраад үхэхдээ саарал болчих юм
Тэгсэн мөртөө найз чи намайг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөт арьстан гэх юм.


2 comments:

tsigaanaa said...

keke ene henii bichsen shvleg ym be? eswel duunii vg ymu?
Yoooostoi goy.......like like like super like

O_x said...

tsigaanaa: Харин тхх. Дууны үг лав биш. Нэг найзаасаа олж сонсон. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй л байна хө.
Мэдвэл хэлээрэй эх сурвалж бичнэ :D

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.