Thursday, July 21, 2011

**COLOR PALETTE GENERATOR** дизайнер болон зурагтай ажилладаг хүмүүст хэрэгтэй эд


Photoshop -н eyedropper түүлийг зурагнаас тухайн цэгт байгаа өнгийг авахад ашигладаг. Гэхдээ тэр багажаар яг өөрт таарсан хэрэгтэй өнгө зурагны яг хаана байгааг зөв олон гэж хөөрхөн юм болно шүү. Зүгээр л энгийн нэг жишээ гэвэл зурган дээр текст бичих гэтэл текстын өнгө зураг 2 нэг л зохицохгүй байгаад ямар өнгө сонгох вэ гэдэг асуудал нь дизайнер биш хүмүүст хэцүүхэн асуудал.
Тэгвэл та энэхүү COLOR PALETTE GENERATOR -г ашиглаад зурганд байгаа гол 10 өнгөний кодийг авах боломжтой юм. Дизайнерууд ч гэсэн ямар нэгэн шинэ бүтээл хийх гэтэл ямар өнгө сонгохоо мэдэхгүй байгаа бол өнгө будаг нь зохицсон сайхан зураг олоод тэндээсээ өнгөний кодуудыг аван ашиглах боломжтой. Танд таалагдана гэж найдаж байна. 

Хэрхэн ашиглахыг доорх зурагнаас дэлгэрэнгүй үзнэ үү. Заавал copy image url ч гэлтгүй ямар нэг аргаар зурагны url аваад Ийшээ ороод Paste хийхэд л хангалттай.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.