Friday, July 15, 2011

Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Өнгө нь хүнд баяр баясгалан, нам гүм, уужуу тайван, дулаан, уйтгар гунигтай, бүгчим давчуу, жихүүн хүйтэн сэтгэлийг төрүүлдэг. Бүх өнгийг сэтгэхүйд нөлөөлж байгаагаар нь идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг байна.

Улбар, улбар шар, улаан өнгийг идэвхтэй, хөх, нил ягаан өнгийг идэвхгүй өнгөнд оруулдаг.
- Улаан өнгө нь бадрангуй дайчин өнгө. Монголчууд улаан өнгийг эрхэмлэн билэгдэж улаан залаатай монгол түмэн гэж өөрсдийгөө нэрийддэг билээ. Улаан өнгийг маш эрэмгий, бадрангуй, сүрлэг зүйлийг билэгддэг хэмээн өргөнөөр хэрэглэдэг. Улаан нь нүдээр дамжуулан хүний бие организмд сэрэл мэдрэмжийг өдөөснөөр бие организмын үйл ажиллагааг эрчимжүүлж, зүрхний цохилтыг түргэсгэн, цусны даралтыг нэмэгдүүлж, сэтгэл хөдөлгөн, хөдөлмөрийн чадварыг түргэн зуур нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.
- Улбар шар, шар өнгийг алт эрдэний өнгө гэдэг. Энэ өнгө нь дулаан бүлээн сэтгэлийг хүнд төрүүлж, сэтгэл санааг оргилуун, итгэлтэй, хөнгөн болгодог. Мөн түүнчлэн улбар шар өнгө нь хүний сэрэл мэдрэмжийг өдөөж нэгэн хэвийн идэвхгүй байдлаас гаргаж өгдөг. Харин шар өнгө бол хөгжилтэй, дулаан өнгө бөгөөд хүний сэтгэхүйд аятай нөлөөллийг бий болгодог учраас ажлаа хурдтай, үр бүтээлтэй гүйцэлдүүлэхийг эрмэлзэж байгаа ямар ч нөхцөлд хэрэглэж болдог.
- Ногоон өнгө нь нам тайван байдлыг илтгэж хүний сэтгэл санааг тайван болгодог. Энэ өнгө нь харааны эрхтэнг бага цуцаах учир нүдний дотоод даралт ихтэй хүмүүс болон нүд нь гялбамтгай хүмүүс ногоон шил зүүвэл тохиромжтой.
- Хөх өнгийг тэнгэрийн өнгө хэмээн хүндлэн билэгдэж байдаг юм. Хөх өнгө нь гэрлийг 40 хувь хүртэл ойлгодог. Хөнгөн шингэн сэтгэгдлийг төрүүлж байдаг байна. - Цагаан өнгийг Монголчууд ариун өнгө хэмээн билэгддэг.
Энэ өнгө нь гэрлийг 80 хувь ойлгодог. Цайвар, цагаан өнгөнүүд нь хөнгөн шингэн, шинэ соргог сэтгэгдлийг төрүүлж байдаг байна
-Хар өнгө нь уйтгартай, хүнд сэтгэгдлийг төрүүлдэг учир идэвхтэй ажлын орчинд тохиромжгүй байдаг.



Эх сурвалж

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.