Wednesday, July 13, 2011

Мөрөөдлөө биелүүлэхэд зайлшгүй мэдэж байх 15 зөвлөмж

Хүн болгонд мөрөөдөл байдаг. Надад ч гэсэн нэг биш нилээн хэдэн мөрөөдөл байж л байна. Ер нь мөрөөдөл гоё шт. Урьдны миний блогтоо оруулж байсан МӨРӨӨДӨЛ дэлхийн шилдэг өгүүллэгийг уншсан байх гэж найдаж байна. Зүгээр л мөрөөдөөд суух биш түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Та харин надаар хэлүүлэлтгүй мөрөөдлөө биелүүлэх замдаа аль хэдий нь гарсан бол харин танд өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж бодоод *Мөрөөдлөө биелүүлэх 15 зөвлөмж* хүргэж байна.
Билл Гейтсийн хувьд ямар нэгэн ажлыг амжилттад хүргэх 3 арга байдаг.
1. Зөв цагт зөв газар байх.(Магадгүй та аль хэдийн зөв газар байгаа)
2. Өөрийнхөө ажиллаж байгаа газрын хэтийн төлөв болон, ерөнхий байдлыг нь сайн мэдсэн байх.
3. Зөв чанартай алхам хий.


Мөрөөдлөө биелүүлэх 15 арга


1. Өөрийгөө сайн тань. 
2. Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. 
3. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг.
4. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр.
5. Өөрөөрөө бай. “To thine own self be true.” (Өөртөө шударга бай.) Энэ бол маш чухал юм.
6. Алдаа гаргахаас бүү эмээ. “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”
7. Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Амжилтын тулгын чулуу бол хэзээ ч бууж өгөхгүй байх явдал юм. 
8. Даруу бай.
9. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа.
10. Зугаатай бай. “Аз жаргалын түлхүүл бол, дуртай ажлаа хийх биш, харин хийж байгаа ажилдаа дуртай байх юм.” Ж.М.Барри
11. Амьдралд хайртай бай. ♥♥♥♥♥
12. Боломжийг хэзээ ч бүү алд.
13. Бусдад туслах хүслээр дүүрэн бай.
14. Амжилтад хүрэхийг хүс. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй.
15. Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч
шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!”
Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.

1 comment:

Anonymous said...

сайхан зөвлөгөө байна

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.