Friday, June 10, 2011

Хэрхэн YOUTUBE -н бичлэгний доод талын удирдлагын хэсгийг арилгах вэ? How to hide YOUTUBE bottom control bar


Саяхан Youtube -ээс видео шэйрлэхдээ гарчигийг нь алга болгох гэсэн гарчигтай нийтлэл оруулсан. Саарал гэх зочин доод талын удирдлагын хэсгийг арилгах арга байна уу? гэсэн асуултын дагуу энэхүү нийтлэлийг оруулж байна. Би бас өөрөө яаж арилгадагийг нь ч мэдэхгүй гэхдээ Google ахаас асуусан чинь нэг арга байна шүү. Гэхдээ мэддэг чаддаг хүмүүст бол их л ядмагхан арга байх =P

ЭНЭ линк рүү ороод Video ID or URL гэсэн хэсэгт нь удирдлагыг нь алга болгох гэж байгаа бичлэгийнхээ ID нь хуулж тавь http://www.youtube.com/watch?v=lQlIhraqL7o улаанаар тодруулсан энэ хэсэг бол бичлэгний ID. Тэгээд л доор байгаа Embedded Player Parameters гэсэн хэсэгт бичлэгнийхээ өнөөх тохиргоонуудаа хийнэдээ. Жишээ нь удирдлагын хэсгийн харуулахгүй гэвэл  Controls гэсний чагтыг нь авчих тэгээд л болоо. Бүх тохиргоогоо хийж дуусаад Refresh emdedded player товчлуур дээр дараад хажууд талд гарч ирэх Embed Code -г хуулж аваад л ашигланадаа ердөөсөө энэ :) 
За тэгээд би л болж мэдэхгүй болохоороо ингэж заваарч, сунжирсан юм хийж байгаа байх. Илүү хялбар арга чарга байдаг бол та нарч гэсэн надад зааж өгөөрэй. Гэхдээ оргүй дор ядаад нэг иймэрхүүг нь мэдэж байхад хэрэгтэй л юм.

Удирдлагын хэсэгтэй



Удирдлагын хэсэггүй


2 comments:

SaKu said...

arai YOUTUBE gesen logo iig ni arilgaj bolhiin bish bizde :P

O_x said...

Youtube logo -г арилгаж болно шт болдог юм билээ.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.