Saturday, June 25, 2011

Залилан хэрхэн хийх вэ?

5 дахь өдөр өөрлүү тань нэг хүн утасдаад санхүүгийн асуудлуудыг тань хамтран шийдэж өгөх санал тавив. Тэрбээр хагас сайнд морин тойруулга дээр уралдах 7 морины аль нь түрүүлэхийг мэдэж байгаа, нууцаар мэдээллийг өөрт чинь өгч болох юм гэв. Тэгээд нэрийг нь юм уу дугаарыг нь хэлчихэв. Үнэхээр тэр морь түрүүлэв. Дараагийн баасан гаригт байдал давтагдав. Танихгүй этгээд нэр хэлсэн, тэр морь түрүүлсэн. 3 дахь баасан гаригт нөгөө хүн залгаад ялагчийн нэрийг худалдаж авах санал тавив. Та яах вэ?

Бодит байдал дээр ийм схем яаж ажилладаг вэ? Залилагч утасны жагсаалт барьж байгаад бүх хүнрүү ээлж дарааллан залгана. Эхний 10 хуудсанд буй хэрэглэгчидэд 1-р морь түрүүлнэ гэнэ, дараачийн 10 хуудасныхад 2 дахь морь г.м. Дараачийн 5 дахь өдөр зөвхөн морь нь түрүүлсэн хүмүүсрүү л залгана. 49 хэрэглэгчээс 1 боломжит худалдан авагч гарч ирж буй юм. Хурдан баяжих гэсэн хүсэл хүмүүсийг ийм төрлийн залиланд хууртахад хүргэдэг.



Эх сурвалж

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.