Tuesday, June 7, 2011

Эрдэнийн Сан Субашидаас

Үл ялих хүний эрдэм аманд нь гарч байх
Үнэнхүү мэргэн хүний эрдэм насад далд явах
Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх мэт
Үнэтэй сайн чандмань ёроолд нь живах мэт.
Хар санаатан анханд зөөлөн үгээр хуурах
Ханилж дассан цагт мэхлэн бүрэлгэх
Хар нүгэлт загасчид өөшинд мах өлгөөд
Хуурч олон загасыг алахтай адил.
Амьтнууд хүслийг жаргал гэж санадаг боловч
Ашид түүний эзэлсэн үр нь зовлон болох бий
Архи уухыг жаргал гэж дурлагч хүн
Асар согтож мунхарахаа жаргалд бодсон болой.
Эд мал тэргүүтэн юм нэн их өсвөл
Үүрд бууралгүй бат тогтох ер бэрх
Эрэг ба хотгор газар ус нэн дүүрвэл
Эвдэрч урсах ба эс бөгөөс ширгэж хатах мэт.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.