Sunday, June 5, 2011

“Манлайлагч” Том Шрайтер

Том шрайтер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэж их олон нэртэй том хүмүүсээс асуужилдээ. Тэд энэ асуултанд манлайлагч хүн бусдаас илүү сэргэлэн байх ёстой, бусдаас өндөр царайлаг их мөнгөтэй чамин машин унасан гэх мэт их олон янзын хариулт өгсөн ч эдгээр хариултын нэг нь ч манлайлагч хүнийг тодорхойлж чадах хариулт биш байсан юм. 
Тэгвэл энэ асуултанд Том шрайтер ямарч хүнд өдөр бүр л шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгардаг. Энэ үед манлайлагч хүн ямагт тайван харагддаг. Тэдэнд асуудал, бэрхшээл байдаггүйдээ биш хамгийн гол нь тэд маш хүнд асуудлыг ч хамгийн энгийнээр, хялбархан оновчтой шийдвэрлэж чаддагт л оршино. Мөн тэд хэзээ ч жижиг шажиг зүйлд цагаа үрдэггүй. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ юмыг их олон талаас харж хүний санаанд оромгүй сонин хариултыг олж чаддаг гэж хариулсан байна. Хэрвээ та манлайлагч ледр болохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд хийж байгаа ажилдаа гол анхаарлаа төвлөрүүл, мөн түүндээ хамгийн гол нь сонирхолтой байх хэрэгтэй. Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ олж авангуутаа санаа нь амраад хийж байгаа зүйлээ орхидог. Харин манлайлагч хүн ийм байж болохгүй. Урт хугацааны туршид ажиллах сонирхолтой байх нь юунаас чухал. Чи хэрвээ ямарч системгүй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байгаа бол энэн нь чамайг манлайлагч болж чадахгүй гэдгийг харуулж байна. Тиймээс хамгийн гол нь их юм мэдэхдээ биш харин системтэй мэдлэгээ өөрийн болгох л чухал. Мөн та манлайлагч болохыг хүсч байгаа бол байнга өөдрөг сэтгэлтэй бай!

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.