Saturday, May 28, 2011

Хулгайд алдсан гар утсыг блоклох | гар утасны хулгайтай тэмцэе! For GSM


Саяхан нэг найз маань автобусанд явж байгаад утсаа суйлуулчихсан. Мэдээж дээр нь хэрэгтэй дугаар элдэв хэрэгтэй юм их л байсан гээд бөөн уур бухимдал. Тэгээд нэг ийм спам ирэхээр нь бас хэрэгтэй юм байна гээд блогтоо нийтэллээ. Утасны хулгай битгийхэл ер нь хулгай их байгаа. Гэхдээ ядаад утасны хулгайг нь багасгахаар хэдүүлээ нэг ийм юм хийж болох юм байна. Гэхдээ энэ зөвхөн GSM системтэй /монголд бол Mobicom, Unitel нтр/ утсанд болох байх CDMA /монголд Skytel/ барьдаггүй болохоороо сайн мэдэхгүй юм байна.
GSM, CDMA -н талаар дэлгэрэнгүйг эндээс дэлгэрэнгүй уншиж болно.

Хулгайд алдсан гар утсыг блоклох. Гар утасныхаа серийн дугаарыг мэдэхийн тулд *#06# дар. Дэлгэц дээр гарах 15 оронтой тоо яг одоо бичиж аваад найдвартай хадгал. Утсаа алдсан бол энэ кодоо операторт хэлж утсаа блоклуул. Ингэснээр хулгайч шинэ сим карт хийгээд ч утсыг ашиглах боломжгүй. Хүн бүр ингэж сурвал гар утасны хулгай монголд зогсох болно. Техник технологи хөгжсөн гадаад оронд гар утасны хулгай ийм байдлаар эхэлж бүрэн зогссон байна.

хүн болгон ингээд хэвшчихвэл хулгай ч багасна байх гэж найдаж байна. АМЖИЛТ

3 comments:

Anonymous said...

Ene gehdee hudlaamaa bi albaar hunii yum blockluulj bolno gesen ugu heh

O_x said...

Хэхэ би яг өөрөө хэрэглэж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Блоклуулахдаа биеэрээ очих байлгүйдээ дугаар чинь хэн гэдэг хүний нэр дэр байна тэр үнэмлэхтэйгээ очиж байж блоклох байх түүнээс биш хэлсэн болгоны блоклоно ч гэж юу байхвадээ хө :D

Anonymous said...

худлаа, тийм үйлчилгээ байхгүй гэж байна

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.