Wednesday, May 25, 2011

Блогтой болох хүсэл гүйцэлдэв

Яагад ч юм би блогтой болохыг маш их хүсэж байсан. Цаг зав, нөхцөл байдал таарч бүрдээгүйн улмаас дотроо бодож явж явж өнөөдөр бороо орж сэтгэл хөөргөөд шууд нээхээр шийдсэн нь энэ хэхэ :P Энэ блогтоо зүгээр л юу ч хамаагүй хүссэн зүйлүүдээ л бичнэ дээ танд хэрэгтэй эсвэл хэн ч тоохооргүй хэрэггүй зүйлүүд
ч өчнөөн байх байхдаа. 

Өөрийн эргэн тойронд болсон, болж байгаа, болох гэж байгаа зүйлсын талаар өөрийн хувийн үзэл бодлоор дамжуулан гаргахаар нээсэн санаатай. Одоо болтол өөрийгөө ч сайн таниагүй хүнд магадгүй энэ хэрэгтэй юм болов уу гэж санасан. Мэдээж өөрийн суралцсанаа бусадтай хуваалцаж бусдаас их зүйлийг сурч мэднэ гэж найдаж байгаа :)

Аа тийн блогчин болно гэдэг миний санаж сэтгэж байснаас шаал өөр, маш их чадвар, зориг тэвчээр, хатуужил хэрэгтэй юм билээ. Гэсэн сайн блогчин болох гэж өнөөдрөөс хичээнээ.

Өөрийгөө голно гэдэг ухаантай амьдрах зайлшгүй нөхцөл. Өөртөө сэтгэл дундуур байхаас л боловсорч хөгжихийн эхлэл тавигддаг. /Лев Толстой/

Гэснээс энэ гадаа борооны дараах үнэр танар гэж нээрээ ярих юм бишээ...

Бороо гэхээр л энэ дуу санаанд ордын яг л нэг бороо орцон юм шиг мэдрэмж төрдгийн

Kiss the rain - Yiruma [NCT 9187589320] by vnb

6 comments:

Anonymous said...

Giant

O_x said...

Tnx :D

Anonymous said...

Энэ блогийг нээсэнд баярлалаа.... гэж хэлэх гээл бсийн хаана нь ч биччимээр юмбэ дээ гээл үзээд яваад блаа...=D БАЯРЛАЛААААА......

O_x said...

Чамд ч бас баярлалаа :D

Anonymous said...

улбаршарыг бренд болгоё. Ямар нэгэн юм хийяаааа.....

O_x said...

Хэхэ өөө ёстой бүү мэд бодож санасан юм алга

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.